Цаг үеийн мэдээ

Америкийн нэрт реппер Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа тухайгаа өчигдөр твиттертээ жиргэжээ. Тэрээр энэ талаар тоглож жиргэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Гэхдээ Ким Кардашианы нөхөр Канье Уэст өнгөрсөн оны 10 дугаар сард шинэ цомгоо гаргасныхаа дараа өгсөн ярилцлагдаа 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа дурдаж байжээ. Үүнээс ч өмнө тэрээр 2015 онд ардчилсан намтай холбоотой байхдаа ерөнхийлөгчийн суудлын тухай өрсөлдөх талаараа цухуйлгаж байсан байна.

Гэхдээ тэр үеэр хойш түүний улс төрийн намын үзэл өөрчлөгдөж ардчилсан намыг бус харин бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж, түүнтэй нэг бус удаа цагаан ордонд биечлэн уулзаж байжээ.

Энэ жил 43 настай нэрт дуучин Канье Уэст хэрэв энэ оны 11-р сарын 3-нд явагдах ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп, Жо Байден нартай өрсөлдөхөөр шийдсэн бол нэрээ дэвшүүлж, шаардлагатай бэлтгэлээ хангахад түүнд богино хугацаа үлдээд байгаа юм. Энэ тохиолдолд тэрээр Калифорни мужаас бие даан нэр дэвшиж магадгүй юм байна.

АНУ-ын ихэнх мужуудад ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх сүүлийн хугацаа дуусаагүй байгаа юм.

Эх сурвалж : ВВС

Таны сурталчилгаа