Гамшгийн 5 дугаар түвшний аюул зарлаад байгаа Японы баруун өмнөд хэсгүүдэд баасан, бямба гаргуудад үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас үер болж, хөрсний нуралт үүсч 35 хүн амиа алдсан байна.
Кюшю аралд голын эрэг нурж, ус эргээсээ хальсны улмаас асрамжийн газар усанд урсаж 14 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болжээ.
Гамшгийн бүсээс 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр 10 мянга орчим цэрэг дайчлагдан ажиллаж байна.
Кумамотод 5 мянга орчим байшин барилга гэрэл цахилгаангүй болсон байна. Гамшгийн бүсэд зам харилцаа бүрэн усанд автаж, аврагчид зарим газарт хийлдэг завиар тусламж үзүүлж байгаа юм байна.
Үерийн ус зарим хүмүүсийн хүзүүгээр татаж, байшингийн 2 дугаар давхар хүртэл усанд автсан байна.
Эх сурвалж: The weather channel