Цаг үеийн мэдээ

Өмнөд Америкаас Их Британид нийлүүлсэн гадил жимсэн дундаас маш ховор төрлийн мэлхий гарч ирсэн байна. Тодруулбал Кармартенширийн “Asda” супермаркетийн ажилчид Колумбаас ирсэн гадил жимсийг дэлгүүрийнхээ лангуунд тавьж байхдаа эрхий хурууны хэмжээтэй нэгэн яст мэлхий гадил дунд байхыг анзаарчээ.

Дэлгүүрийн ажилчид тэр даруй амьтан хамгаалах RSPCA байгууллагатай холбогдсон байна. Амьтны мэргэжилтнүүд урьд өмнө харж байгаагүй тус мэлхийг гадил модны мэлхий байж магадгүй хэмээн үзэж байгаа юм байна.

Энэхүү мэлхий нь 2 нутагтан учир цаг уурын өөрчлөлтөд бие нь дасан зохицох чадвар сайтай тул халуун орноос хөргүүртэй хүйтэн тээшинд 8 мянга гаруй км замыг туулахдаа амьд үлдэж чаджээ. Мэлхийг “Silent World” амьтны хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ВВС