Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас иргэдээ татан авах ажил 2 дахь өдрөө үргэлжилж байна. МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч, Улсын онцгой комиссын гишүүн Н.Цагаанхүү яг одоо Алтанбулаг боомтод ажиллаж байна. МХЕГ-ын даргын 2020 оны А/84 тоот дайчлан ажиллуулах тушаалын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 4 улсын байцаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна. Хяналт, тандалт үргэлжилж байна.
Эх сурвалж : Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба