Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн сарын сүүлээр Казахстаны Акшукур тосгонд сул чөлөөтэй явж байсан залуу арсланг үүрд нойрсуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Учир нь зэрлэг араатанг хашаандаа хууль бусаар тэжээж байсан эзэн нь арслангаа буцаан авахаас татгалзжээ.

Ой 7 сартай Симба гэх нэртэй арслан нь одоогоор ковид-19 цар тахлаас болж буцаж чадахгүй Актау хотод гацаад байгаа Оросын циркийн асаргаанд байгаа юм байна. Циркийнхэн удахгүй нутаг буцахдаа арсланг авч явж чадахгүй гэдгээ хэлсэн байна.

Нур-Султан хотын циркийн амьтан сургагчид эзэнгүй болсон гэрийн тэжээвэр арсланг авахыг хүсч байгаа ч удирдлагууд нь зөвшөөрөхгүй байгаа юм байна. Хэрэв арсланг авах тусгай зөвшөөрөлтэй газар олдохгүй бол үүрд нойрсуулахаас өөр аргагүй болно хэмээн албаныхан хэлж байгаа юм.

Харин амьтны эрхийг хамгаалагчид арсланг аврахын тулд шинэ эзэн хайсаар байгаа бөгөөд Шымкентийн амьтны хүрээлэнд арсланг нь авах хүсэлт тавиад байгаа юм байна.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа