Цаг үеийн мэдээ

18 сая гаруй хүн амтай Казахстан улсад коронавирусний нөхцөл байдал хүндхэн байна. Зөвхөн энэ даваа гарагт халдварын 1109 тохиолдол шинээр бүртгэгдсний 649 нь шинж тэмдэггүй халдвар тээгчид юм байна. Сүүлийн 7 хоногийн хугацаанд 76 хүн коронавирусний улмаас амиа алджээ. Казахстанд коронавирусний халдварын нийт 49683 тохиолдол бүртгэгдэж, 16298 хүн эдгэрч,  264 хүн цар тахлаар амиа алдсан байна.

Казахстаны олон хотод үрэвсэл дарах, халуун бууруулах, вирусний эсрэг эм олж авахыг хүссэн хүмүүс эмийн сангуудын гадна урт дараалал үүсгэж байгаа юм байна.

Мөн Алматы хотын шарил хадгалах газрын гадна талийгаачдынхаа шарилыг авахыг хүссэн хүмүүс урт дараалал үүсгээд байгаа юм байна. Шарил хадгалах газар нас барсан хүмүүсээр дүүрсэн учир ажилчид нь ачааллаа дийлэхгүйд хүрчээ.

Коронавирустэй тэмцэх хамтын ажиллагааныхаа хүрээнд өчигдөр 32 хүний бүрэлдхүүнтэй Оросын эмч, мэргэжилтнүүд Казахстан улсад хүрэлцэн ирсэн байна. Хүнд хэцүү цаг үед мэргэжилтнүүдээ илгээж, тусламж үзүүлж байгаа ОХУ-ын засгийн газарт талархаж байгаагаа Казахстаны гадаад хэргийн яам илэрхийлжээ.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа