Цаг үеийн мэдээ

            Өчигдөр Хятадын Гуйчоу мужийн Аньшунь хотод зорчигч тээврийн автобус гүүрнээс ус руу унаж осолдсон байна. Ослын улмаас 21 хүн амиа алджээ. Аврагчид 15 хүнийг эсэн мэнд уснаас гаргаж чадсан байна.

Хятадад өчигдрөөс эхэлсэн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтыг өгөхөөр явж байсан сурагчид автобусанд зорчиж байжээ. Автобусанд хэдэн хүн зорчиж байсан болон ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Ослын газарт гал унтраах ангийн 141 аврагч, 19 шумбагч ажиллаж байгаа юм байна.

Хятадад 2 хоног үргэлжлэх элсэлтийн шалгалтад 11 сая орчим оюутан, сурагч оролцох юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа