Ус сувгийн удирдах газрын ажилтан, албан хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцны батламжийг гардууллаа. Тус үйл ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан : "Дэлхий даяар хурдацтай тархаж буй цар тахлын аюулт өвчинг эх орондоо алдахгүй барихад мэргэжлийн ур чадвараа дайчлан зүтгэж байгаа эрэлхэг залуучууд та бүхнээр бахархаж байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа орон сууцаар хангах ажлыг зохион байгуулж буй "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн хамт олонд талархал дэвшүүлье" гэлээ. Арга хэмжээнд "НОСК" ХК-ийн дарга Б.Сүхбаатар, "УСУГ" ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.