Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.БАТБАЯСГАЛАН "ЦАЙЗ ДЭД ТӨВ"-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
"НОСК" ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг өнгөрсөн оны 11-р сараас эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 3 байршилд 210 өрхийн 700 гаруй иргэд газраа орон сууцаар сольж шинэ байрандаа орсон байна.
Дээрх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз захын хойд хэсэгт 4.3 га газарт 79 өрх газраа орон сууцаар сольж, байрныхаа түлхүүрийг гардан авсан бөгөөд нүүлгэн шилжүүлэлтийн ажил 85 хувьтай явагдаж байгаа талаар "НОСК" ХК-ийн захирал Б.Сүхбаатар ярьлаа.
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан НЭГ АЙЛ ОРОН СУУЦАНД ОРСОН БОЛ НЭГ ЯНДАН БУУХ ёстой! Цаашид ЦАЙЗ ДЭД ТӨВ байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг өглөө.