УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн иргэдийн итгэлийн хүлээн сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин өнөөдөр /2020.07.08/ өөрийн цахим хуудаснаа хууль санаачлан чуулганаар оруулах тухайгаа хуваалцжээ. Тэрээр : “Хоол хүнс, шим тэжээлийн боловсролын тухай хууль”-ийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах тухай хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Ард түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж эхэлсэн цагаасаа нэг минутын хоцрогдол, таслалтгүй ажиллаж буйгаа Сонгинохайрханчууддаа хэлье. Зүтгэнэ ээ! гэжээ.