Австралийн Викториа мужийн нийслэл Мельбурн хотод коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус хотод зургаан долоо хоногийн хугацаатай хөл хориог дахин тогтоосон байна.
Австралийн хоёр дахь том хотын оршин суугчдын дийлэнх нь хорио цээрийн чанга дэглэмийг эсэргүүцэж байгаа бөгөөд хөл хориог цуцлах үед ихэнх бизнес эрхлэгчид дампуурсан байх болно хэмээн эмээж байгаа юм.
5 сая орчим хүн амтай Мельбурн хотын оршин суугчид зайлшгүй шалтгаанаас бусад тохиолдолд гэрээсээ гарах эрхгүй болж байгаа юм.
Халдварын тархалтыг барих зорилгоор Виктория мужийг улсынхаа бусад хэсгээс тусгаарлаж, орж гарах хөдөлгөөнийг нь хаасан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд нэвтрүүлэх юм байна. Лхагва гарагт Викториа мужид халдварын 134 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС