Казахстан улс коронавирусээр амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж 7-р сарын 13-ныг улс орон даяар бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарласан байна.
Энэ өдөр төрийн далбааг бөхийлгөж, цар тахлаар амиа алдсан иргэдээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх болно гэдгийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгджээ.
Казахстанд өнөөдрийн байдлаар 51,059 хүн халдвар авч, 34,149 хүн эдгэрч, 280 хүн цар тахлаар амиа алдаад байна.
Эх сурвалж: tengrinews