Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын харцага, начин цол хүртсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол, энгэрийн тэмдгийг нь гардууллаа.
Үүнд Монгол Улсын харцага цолыг:
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Ц.Одбаяр
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших
Монгол Улсын начин цолыг:
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга
Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл
Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр
Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ