Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн бол Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.