Польш улсад явагдсан Ерөнхийлөгчийн 2 дугаар шатны сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч өнөөгийн ерөнхийлөгч Анджей Дуда сонгогчдын 51,3 хувийн санал авснаар улиран сонгогдож, ирэх 5 жилд улсынхаа төрийн жолоог үргэлжлүүлэн барихаар болсон байна.
Түүний хүчтэй өрсөлдөгч сөрөг хүчний “Иргэний эвсэл”-ээс нэр дэвшигч Рафал Тшасковский 48,97 хувийн санал авчээ.
Коронавируст цар тахлын үед явагдсан сонгуулийн ирц өмнөх сонгуулиудаас хамгийн өндөр буюу 68,18 хувийн ирцтэй явагджээ.
Эх сурвалж: ВВС