Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн бямба гарагт Москва хотын нэгэн ресторанд болсон хуримын хүлээн авалтын үеэр сүйт бүсгүйн бие гэнэт муудсан байна.

Дуудлагын дагуу ирсэн түргэний эмчийн оношилсноор сүйт бүсгүй анафилаксийн шок болжээ. Анафилаксийн шок гэдэг нь үхэлд хүргэж болох түргэн явцтай харшлын ноцтой урвалыг хэлдэг юм байна. Сэхээн амьдруулахын түргэн тусламж нэмэлтээр ирсэн ч харамсалтай нь залуухан бүсгүйн амийг аварч чадаагүй байна.

25 настай сүйт бүсгүй самартай чихэр идсэнээс болж харшилж, шоконд орсон байж болзошгүй юм байна. Ар гэрийнхнийх нь ярьснаар сүйт бүсгүй хүүхэд байхаасаа самрын харшилтай байсан бөгөөд ширээний ард сууж байхдаа самартай чихэрнээс хэдэн ширхэгийг идсэний дараа бие нь огцом муудсан юм байна.

Эх сурвалж: Риа Новости

Таны сурталчилгаа