2020 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн 16.30 цагт 12 дугаар хороо, “Сонгино амралтын орчимд 32 настай иргэн Туул голд живсэн байна” гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг дэхь цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбат завьт эргүүлийн алба хаагчдын хамт шуурхай ажиллаж иргэн О.Ганзоригийг гол усны үерээс аврах ажлыг амжилттай зохион байгуулжээ. Мөн 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Туул голын Хадан хясаа орчимд 18-20 насны 4 хүний амь насанд эрсдэл учран голын үеэрт урсаж байсныг эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбат завьт эргүүлийн алба хаагчдын хамт шуурхай ажиллаж аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Баяр амралтын өдрүүдэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын завьт эргүүлийн баг 5 иргэнийг эрдэнэт амь насыг авран ажиллаа.
Иймд иргэд та бүхэн
-Архи согтууруулах ундаа хэргэлсэн үедээ гол усруу орохгүй байх
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
-Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
-Өндөр хүчдэл, цахилгааны шонгийн дор гэр, сууцаа барихгүй байх,
-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Голуудын усны түвшин буураагүй, үерлэж байгаа тул голын болон тогтоол усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг сэрэмжлүүлж байна.