Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.15/ коронавирусний цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны 7 сарын 14-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 408 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд 390 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Афганистанаас ирсэн зэвсэгт хүчний дайчдаас 18 хүнд илэрлээ. Афганистанаас ирсэн дайчдад халдвар судлалын заалтаар давтан шинжилгээг дахин хийх болно. Учир нь урьд нь цэргийн сургуулийн оюутнууд олноороо өвдсөн. Вирус ямар хэлбэрээр тарж байгааг бэлхнээ мэдэж байгаа байх. Казармд цэргийн хүмүүсийг бөөнд нь байрлуулдаг, цэргийн журмаар жагсаадаг учир халдвар авах эрсдэл өндөр байгаа юм. Мөн гурван хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Тодруулбал, 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 эмэгтэй 40 хоног тус тус эмчлэгдэж дараагийн шатны сувилалруу шилжлээ. Ингээд Монголд нийт 261 хүний халдвар авсны 207 нь эдгэрлээ гэлээ.