Цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьстан иргэн Жорж Флойдын үхлээс үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн “Black Lives Matter” хөдөлгөөнийхөн Английн Бристоль хотод өөрсдийн хөшөөгөө босгосон байна.
Тэмцэгчид боолын худалдаачин Эдвард Колстоны хөшөөний оронд Бристоль хотын энгийн оршин суугч, өнгөт арьстан эмэгтэй Жен Ридийн хөшөөг босгожээ.
XVII зуунд амьдарч байсан Английн парламентын гишүүн, боолын худалдаачин Эдвард Колстоны 1895 онд босгосон хөшөөг “Black Lives Matter” хөдөлгөөнийхөн энэ оны 6 дугаар сарын 7-нд буулгасны дараа Жен Рид хөшөөн дээр гишгэн, гараа зангидан дээш өргөсөн юм.
Түүний энэ үйлдлийг жагсагчид тэмцлийнхээ бэлгэ тэмдэг болгож, Жен Ридийн хөшөөг босгохоор шийдсэн юм байна.
Харин Бристол хотын захирагч Марвин Риз энэхүү хөшөөг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар босгосон хэмээн жагсагчдыг шүүмжилжээ.
Эх сурвалж: ВВС