Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.07.17/ ээлжит коронавирусний цаг үеийн  мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : 7 сарын 16-ны өдөр улсын хэмжээнд 438 хүний сорьцонд шинжилгээ хийхэд нэг хүнээс вирус илэрлээ. 7-р сарын 15-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 240 хүнд шинжилгээ хийхэд 18 настай эрэгтэйд коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймгийн Баруунхараад зам засварын ажил хийж байгаа 32 хятад ажилчны шинжилгээгээр вирус илрээгүй. 6-р сарын 26-нд Москва-УБ-ын онгоцоор ирсэн цэргийн 75 албан хаагчийн гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс сувиллын тусгаарлалтад шилжлээ. 58 настай эрэгтэй 42 хоног, 59 настай эрэгтэй 30 хоног эмчлэгдэн эрүүлжлээ. Монголд коронавирусийн халдвартай 262 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. 51 хүн эмчилгээнд байна. 50 хүн хөнгөн, 1 хүн хүндэвтэр байна. 1 жирэмсэн эх эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д нийт 116 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна гэлээ. 

Таны сурталчилгаа