Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам, тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 70 орчим хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн олон улсын судалгаа байдаг.
Иймд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, , Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Найс Ти Ви” ХХК, Монголын Бартаат замын холбоотой хамтран Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд Төв аймгийн ногоон Довын даваа, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Хулд сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд дахь замын хажуугийн үйлчилгээний газрууд болон Төв, Дундговь, Өмнөговь аймгийн авто замд байрлах цагдаагийн хяналтын 5 цэгийг түшиглэн “Анхны тусламж”-ийн цэг байгуулж, олон нийтэд анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг тэнд ажиллаж буй цагдаагийн албан хаагч, Авто зам засвар арчлалтын компанийн, Төлбөр хураах цэгийн албан хаагч, ажилчид, иргэд зэрэг нийт 198 хүнд зааж мөн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн үед үзүүлэх анхан шатны тусламжийг хэрхэн зөв хийх талаарх гарын авлага өгч 2020 оны 07 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд ажиллаа.
Нээлтийн үйл ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 09:00 цагт ногоон Довын даваанд “Анхны тусламжийн цэг байгуулах, олон нийтэд анхны тусламжийн мэдлэг олгох” сургалтын нээлтийг зохион байгуулсан. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Удирдлага, зохицуулалтын газрын дарга Э.Энхтайван нар оролцсон.