Өнгөрсөн сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваагийн хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр /2020.07.16/ “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.
Эрдэнэт хүний амь насыг аварсан эрхэм алба хаагч танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.