АНУ-д зөвхөн пүрэв гарагт халдварын 74,500 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал дэгдснээс хойш тус улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Ингэснээр тус улсад коронавирусээр халдварласан нийт хүний тоо 3,570,000-д хүрээд байна.
Өнгөрсөн нэг хоногт АНУ-д нэг мянга орчим хүн коронавирусээр амиа алдснаар цар тахлаар нас барсан нийт хүний тоо ойролцоогоор 138 мянгад хүрсэн байна.
Ийнхүү халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан АНУ-ын нийт мужийн тэн хагасаас илүү хувьд нь заавал амны хаалт зүүх шийдвэр гарсан байна.
Эх сурвалж: ВВС, WHO