Индонезийн нэгэн гэр бүл санхүүгийн тусламж үзүүлсэнд нь талархаж 12 настай охиноо 45 настай эрд эхнэр болгон өгсөн байна.
Насанд хүрээгүй охинтой шашны зан үйлээр хуримласан эр гурван эхнэртэй юм байна. Ийм төрлийн гэрлэлтийг Индонезид хуулиар хүлээн зөвшөөрдөггүй ч, тус улсын зарим бөглүү хэсгүүдэд өнөөг хүртэл хуучны энэ заншил байсаар байдаг байна. 45 настай эр охины сургалтын төлбөр болон эмчилгээний зардлыг нь төлдөг байсан байна.
Индонез улсад хуулиар зөвшөөрөгдсөн гэрлэлтийн нас 19 наснаас эхэлдэг юм. Гэвч тус улсад жил бүр насанд хүрээгүй олон мянган охин шашны зан үйлээр өөрөөсөө хэд дахин ахмад хүнтэй гэрлэдэг болохыг хүний эрхийг хамгаалагчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ихэвчлэн өрөө барагдуулж, санхүүгийн тусламж авах зорилгоор ийм гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг байна.
Эх сурвалж: asianetnews