Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н. Жанцанг ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ХБНГУ-ын Гавьяаны одон "Өргөн тууз алтан од бүхий Гавьяаны Их загалмай одон" - оор шагнажээ.
Шагнал гардуулах ёслол 2020 оны 7 сарын 16-ны өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд болжээ. Онцгой гавьяа байгуулсан эрхэмд энэхүү шагналыг 1951 оноос хойш гардуулж байгаа аж. Н.Жанцан гавьяат тус шагналыг хүртэж байгаа гадаадын анхны иргэн гэдгийг ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас онцолж байв.