Цаг үеийн мэдээ

АНУ бараг 20 жил завсарласан цаазаар авах ялыг энэ 7 дугаар сараас сэргээгээд байгаа юм. Үүний хүрээнд АНУ-ын холбооны засгийн газар энэ долоо хоногт 3 дахь хоригдлыг цаазаар авсан байна.

Бямба гарагт 52 настай гэмт хэрэгтэн Дастин Хонкенийг цаазалжээ. Дастин Хонкен нь 30 жилийн өмнө Айова мужид метамфетаминий (хар тамхины төрөл) сүлжээг бий болгож 5 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдсан юм. Түүний гарт амиа алдсан хүмүүсийн хоёр нь хүүхэд юм байна.

Энэ нь 1965 онд цаазын ялыг цуцалсан Айова мужийн хувьд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд гэмт хэрэгтэнг цаазалсан анхны тохиолдол болж байгаа юм.

Харин энэ долоо хоногт гүйцэтгэсэн цаазын гурван ял нь холбооны хэмжээнд сүүлийн 17 жилийн хугацаанд гүйцэтгэсэн анхны тохиолдлуудад тооцогдож байгаа юм. Дараагийн цаазын ялыг 8-р сарын 28-нд гүйцэтгэх бөгөөд 10 настай охиныг хулгайлж, хүчиндсэн гэмт хэрэгтэн Кит Нельсоныг цаазлах юм байна.

Эх сурвалж: Риа Новости

Таны сурталчилгаа