Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.07.19/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний ээлжит цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : 2020 оны 7 сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалж хэлбэл : Афганистан улсаас ирсэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 38 жолооч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний сорьцод шинжилгээ хийхэд  тус тус сөрөг гарсан байна.

Өнөөдөр 2 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. 26 настай эрэгтэй 26 хоног эмчлүүлээд гарч байгаа бол 24 настай эмэгтэй 20 хоног эмчлүүлээд дараагийн шатны сувилалд шилжлээ.

Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан 287 тохиолдол бүртгэгдснээс  213 нь эдгэрээд байна. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн коронавирусний улмаас эмчлэгдэж байгаа. Үүний 62 хүний биеийн байдал хөнгөн, 12-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна.  Гэрийн тусгаарлалтад байсан 34 настай  эх өнөөдөр ХӨСҮТ-д ирж, эсэн мэнд амаржлаа гэлээ.

Таны сурталчилгаа