Цаг үеийн мэдээ

Францын Нантес хотод XV зууны үеэс түүхтэй готик хийцтэй эртний томоохон сүмүүдийн нэгт өчигдөр гал гарсан билээ. Гэгээн Петр ба Паулын сүмд гарсан галыг санаатайгаар тавьсан гэж шинжээчид үзсэн байна.

Орон нутгийн цагаар 7-р сарын 18-ний 07:44 цагт гарсан гал сүмийн гурван хэсгийг хамарчээ. 100 гаруй гал сөнөөгч дайчлагдан галыг бүрэн унтрааж чадсан байна.

Санаатайгаар түймэр тавьсан этгээдийг олж тогтоон, хариуцлага тооцох болно гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Сүмийн дээвэр бүтэн үлдсэн бөгөөд барилгын чанарт нөлөөлөх ноцтой хохирол учраагүй байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа