НӨАТ-ын урамшууллын 2020 оны зургаадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох эрх нээгдэнэ.
Татварын ерөнхий газраас мэдээлснээр 54 сая 813 мянга 392 төлбөрийн баримт хэвлэгдсэн гарснаас 30 сая 87 мянга 473 баримт бүртгэгдэж сугалаанд оролцох эрхтэй болсныг “Боловсрол телевиз”-ээр орон даяар явагдсан сугалааны тохирол явуулах нэвтрүүлгийн үеэр мэдээлэв.
Санамсаргүй түүврийн аргаар явуулдаг сугалаагаар:
30 мянган төгрөг- 29956 хүн
100 мянган төгрөг- 3030 хүн
1 сая төгрөг- 286 хүн
3 сая төгрөг- 29 хүн
5 сая төгрөг - 4 хүн
30 сая төгрөг- 1 хүн хожиж, Супер азтан боллоо.
Азтан болсон сугалааны дугаар :
Үндсэн сугалааны дугаар 38313344.
Супер сугалааны дугаар 84204283.