Өнөөдөр /2020.07.20/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : 2020 оны 7 сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 330 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй байна. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулвал : 2020 оны 7 сарын 4 -нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй хэмээн тусгаарлагдсан 7 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч, Алтанбулаг дахь боомтоор ирсэн 18 ачаа тээврийн жолооч, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүний хариу болон ХӨСҮТ-ээс эдгэрч сувилалд байгаа 24 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй байна.
Нийт Монгол Улсад албан ёсоор батлагдсан 287 тохиолдол байна. Үүнээс 213 нь эдгэрч дараагийн шат руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 74 хүнийг эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл 64 хүн нь хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна. Мөн нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байна. Ингээд ХӨСҮТ-д 116 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт хийлгэж байна. Бид дараа дараагийн ирэх чартер онгоцуудыг хүлээж авхаар онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлаа бүрэн хангаад хүлээж байна гэлээ.