Оксфордын их сургуулийн гарган авсан коронавирусний эсрэг “ChAdOx1 nCov-19” вакцин нь үр дүнгээ өгч хүний биед дархлааны хариу урвалыг бий болгож, дархлаа тогтоож чадаж байгаа нь туршилтаар батлагдсан байна.
AstraZeneca компанитай хамтран бүтээж байгаа вакцины туршилтад хамрагдсан 1077 хүний биед коронавирусний эсрэг биет үүссэн байна.
Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалд үр дүнтэй нь батлагдсан энэхүү вакцинаас Их Британийн засгийн газар 100 сая ширхэг тунг захиалжээ.
Тус вакциныг шимпанзег өвчлүүлдэг ердийн ханиадны вирусийг генетикийн аргаар өөрчлөн гарган авсан юм байна. “ChAdOx1 nCov-19” вакциныг тархалт өндөр байгаа АНУ, Бразил улсуудад туршихаар мөн төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: ВВС