Мексикийн үндэсний байгалийн цогцолборт газраар зугаалж байсан жуулчид баавгайтай нүүр тулгарчээ.
Зам дээр гэнэт гарч ирсэн баавгай жуулчдад ойртон тэднийг үнэртсэн байна. Зэрлэг амьтдаас биеэ хамгаалах зааварчилгааны дагуу жуулчид баавгайг явтал байрнаасаа хөдлөөгүй байна.
Харин баавгай ард нь гарах үед жуулчдын нэг нь утсан дээрээ баавгайтай цуг сельфидэж амжсан байна.
Үүний дараа баавгай жуулчдыг зүгээр орхин ой руу буцаж орсон байна.