Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.07.21/ ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг хүргэлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "7 сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлаланы лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийтдээ 520 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал : 7 сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, мөн тцэргийн төв эмнэлгийн эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, мөн тандалтын зорилгоор УХТЭ-ийн сорьцноос санамсаргүй түүврийн аргаар авсан 3 хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн эдгэрч дараагийн шатруу шилжсэн байна. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. гэлээ.