Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өчигдөр /2020.07.21/ Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн 1-р үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Баняхошуу дэд төвийн хүрээнд Дулаан өргөх насос станц, 861м урт авто зам, дулааны шугам, үерийн хамгаалалтын далан суваг түүний дагуу тохижилтын ажил, 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, 2*16/35/10 хүчин чадалтай цахилгааны дэд станц, мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, болон 1000м3 хүчин чадалтай Усан сангийн барилгын ажлуудтай танилцсан ба Сэлбэ дэд төвийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, цахилгааны дэд станц, 28Мвт хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажлуудтай танилцлаа.
Тэрээр төслийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Гэр хороололд цэвэр ус, дулаан, бохир ус гээд дэд бүтцийн ажлууд түүнийг дагасан нийгмийн барилга байгууламжуудын хамт бий болгож байна. Ингэснээр хот 6 шинэ дэд төвтэй болж төвлөрөл саарах, агаар хөрсний бохирдол бууруулах нөхцөл бүрдэж иргэдийн амьдрах орчин сайжрах гэх мэт олон үр дүн давуу талтай эдгээр ажлыг яамны зүгээр бодлогын хүрээнд бүх шатанд дэмжин ажиллах болно хэмээв.
Төсөл 3 үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор төслийн 1-р үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлууд 81.64%-тай, 2-р үе шат болох Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил 18.25%-ийн гүйцэтгэлтэйгээр тус тус үргэлжилж байна.