Цаг үеийн мэдээ

Хүний эрхийг хамгаалах 36 орны 200 орчим байгууллага хамтран Хятадтай бизнесийн холбоогоо таслахыг хувцас үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудад уриалсан байна.

Тэдний тайланд дурдснаар, Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг барууны томоохон брэндүүдийн үйлдвэрүүдэд уйгуруудыг боолчилж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна.

Хятадын үндэстний цөөнхүүд болох уйгур, казах зэрэг исламын шашинтай иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлдэг дэлхийн томоохон брэндүүдийн тоонд Nike, Apple компаниуд багтаж байгаа юм байна.

Шинжаанд уйгур болон исламын шашинтай бусад үндэстний цөөнхүүдийг үйлдвэрүүдэд хүчээр ажиллуулдаг “Дахин хүмүүжүүлэх” лагер байдаг байна. Тус лагерт 1-ээс 2 сая орчим хүн хүмүүжиж байгаа талаар тайланд дурджээ. Хүний эрхийг хамгаалагчид дэлхийн алдартай томоохон брэндүүдэд Шинжаанд үйл ажиллагаа явуулдаг Хятадын ханган нийлүүлэгчдээс холбоогоо таслахад нь 12 сарын хугацаа өгч байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж : ВВС

Таны сурталчилгаа