Цаг үеийн мэдээ

Эквадорын экс ерөнхийлөгч Абдала Букарам болон түүний хүү Хакобо нар соёлын өвийн хууль бус наймааны хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм байна. Абдала Букарам нь 1996-1997 оны хугацаанд Эквадорын төрийн эрхийг хагас жилийн хугацаанд барьсныхаа дараа Панамад 20 жилийн турш улс төрийн орогнолоор амьдарч, 2017 онд эх орондоо эргэн ирсэн юм байна.

Цагдаа нар өнгөрсөн сарын 3-нд түүний гэрт явуулсан гэнэтийн нэгжлэгийн үеэр Эквадорын түүх соёлын өвд хамаарагдах үнэт зүйлс болон галт зэвсэг, эмнэлгийн амны хаалт, ковид-19-ийн оношлуур их хэмжээгээр илрүүлсэн байна. Түүнийг галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргээр энэ сарын эхээр цагдаа нар саатуулсан байна.

Энэ жил 68 настай Абдала Букарамыг соёлын өвийг хууль бусаар наймаалж, тээвэрлэх гэж байсан хэргээс гадна эмнэлгийн хэрэгслийг худалдан авах үеэр авлигын хэрэг үйлдсэнд буруутгаж байгаа юм байна.

Эх сурвалж: ria

Таны сурталчилгаа