Нийслэлийн Налайх Дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар дүүрэгт хийгдэж байгаа зарим хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Дүүргийн 3 дугаар хорооны Замчингийн хэсэгт байрлах ашиглагдахгүй байсан Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байрыг засварлан нийтийн халуун усны байр болгон тохижуулж байна.
Уг засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд дуусах шатандаа орсон байна.