Цаг үеийн мэдээ

2020.07.30 ПҮРЭВ ГАРАГ 

Зуны адаг харагчин хонин сарын есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр

Үс засуулбал : Эрхтэн хурц болно

Наран ургах, шингэх : 05.26 - 20.31

Барилдлага : Үл тохирох 

Шүтэн барилдлага : Нэр өнгө

Суудал : Мод 

Аргын тооллын 7 сарын 30. Бархасвадь гараг. Билгийн тооллын 11. Эрхтний тэнгэрт одтой хөх нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдвэ үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.