Цаг үеийн мэдээ

2020.08.01 БЯМБА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр

Үс засуулбал : Жаргал ирнэ

Наран ургах, шингэх : 05.29 -20.28

Барилдлага : Идэр 

Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй

Суудал : Гал

Аргын тооллын 8 сарын 1. Санчир гараг. Билгийн тооллын 13. Суулга одтой улаан хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.