Цаг үеийн мэдээ

Цар тахлын эсрэг үр дүнтэй арга хэмжээг авч чадаж байгаа орнуудын нэг болох Вьетнам улсад коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал тус улсын Да Нанг хотод 70 настай эрэгтэй халдвараар нас барсан анхны хүн болсон байна. Харин түүний дараа 61 настай эрэгтэй мөн тус хотод амиа алдснаар коронавирусээр нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдэн байна.

95 сая орчим хүн амтай Вьетнам улсад халдварын нийт 546 тохиолдол бүртгэгдсэн байна.

Вьетнам улс дэлхий дахинд цар тахал дөнгөж дэгдсэн даруйд дотоодод нь халдвар бүртгэгдэхээс өмнө хилээ хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 14 мянга орчим хүнийг хөл хорионд оруулж байсан юм. Ингэхдээ зөвхөн өөрсдийнхөө иргэдийг хилээрээ нэвтрүүлж, 14 хоног тусгаарласаар байгаа юм.

Коронавирусний шинэ голомт болоод байгаа Да Нангт сүүлийн нэг хоногт халдварын 45 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа