Цаг үеийн мэдээ

2020.08.03 ДАВАА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын таван шар мэнгэтэй шар бар өдөр

Үс засуулбал : Өлзийтэй сайн 

Наран ургах, шингэх : 05.32 - 20.25

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Суудал:  Төмөр

Аргын тооллын 8 сарын 3. Сумьяа гараг. Билгийн тооллын 15. Булаагч одтой, таван шар мэнгэтэй шар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.