Цаг үеийн мэдээ

Лос-Анжеласын амьтны хүрээлэнд зургаан жилийн турш хамт амьдарсан хос арсланг нэгэн зэрэг үүрд нойрсуулсан байна.

Нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахааргүй хоорондоо ижилдэн дассан хос арслангийн биеийн байдал сүүлийн үед ихэд муудсан учир тэднийг хамтад нь явуулахаар шийдсэн байна.

Эр арслан Хьюберт нь Чикагод мэндэлсэн бол эрслэн Калиса нь Сиэтльд мэндэлжээ. Тэд 2014 оноос хойш цугтаа байсан бөгөөд хоёулаа 21 насалсан нь арслангуудын хувьд өндөр наслалт юм байна.

Сүүлчийн амьсгал хураах хүртлээ хамтдаа байж, хоёр биенээ энхрийлж байсан тэдний үнэнч сэтгэл хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байгаа юм.

Эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж тэднийг үүрд нойрсуулахаас өөр аргагүй болсон нь амьтны хүрээлэнгийн хувьд том гарз тохиосон үйл явдал болсон байна.

Эх сурвалж: Риа новости

Таны сурталчилгаа