Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан өнөөдөр /2020.08.10/ Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс ирүүлсэн амны хаалт, нэг удаагийн бээлий зэргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан энэхүү сэтгэлийн бэлэг, дэмжлэгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараар уламжлуулан Монголын ард түмэнд ирүүлснийг тэмдэглэв.  

Таны сурталчилгаа