АНУ-ын Мичиган мужийн оршин суугч 103 настай Дороти Поллак өөрийнх нь хүслийн жагсаалтад багтсан зүйлсийн нэг болох биеэн дээрээ шивээс хийлгэх мөрөөдлөө биелүүлжээ.
Коронавирусний хөл хорионоос болж нэг сарын турш ахмадын асрах газарт тусгаарлагдсан тэрээр гэрийнхэнтэйгээ уулзсан даруйдаа ач охиноо дагуулан шивээсний газарт очсон байна.
Тэрээр мэлхийд дуртай учир гарынхаа шуу дээр ногоон өнгөтэй жижигхэн мэлхий шивүүлсэн байна. Шивээсчин Рэй Рисонер хамгийн ахмад настай үйлчлүүлэгч нь болсон хатагтай Поллакт шивээсийг нь үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
Хэдийгээр өндөр насыг зооглоод байгаа ч шивээс хийлгэж байхдаа нэг ч удаа ёолж, гараа татаж, цочоогүй гэдгийг шивээсчин залуу бахархан ярьжээ.
Шивээс хийлгэж байхдаа Дороти Поллак мотоциклоор салхи татуулан давхихыг хүсдэг талаараа ярьсан байна. Рэй хамгийн ахмад үйлчлүүлэгчийнхээ энэ мөрөөдлийг нь ч гэсэн биелүүлж мотоциклийнхоо ард сундлан хотоор давхисан байна.
Эх сурвалж: independent