ОХУ коронавирусний эсрэг вакциныг улсын бүртгэлээр албан ёсоор баталгаажуулсан дэлхийн анхны орон боллоо гэдгийг тус улсын төрийн тэргүүн Владимир Путин өнөөдөр засгийн газрынхаа хуралдаан дээр мэдэгдсэн байна.
ОХУ-ын бүтээсэн вакцин нь шаардлагатай бүхий л шалгуур, туршилтын шатыг амжилттай давж хүний биед тогтвортой дархлааг бий болгож, үр дүнгээ өгч, аюулгүй гэдэг нь батлагдсан байна. Тус вакцины худалдааны нэршил нь “Гам-КОВИД-Вак” юм байна.
Владимир Путины охидын нэг нь вакцины туршилтад оролцсон бөгөөд тарилга хийлгэсэн эхний өдрөө 38 хэм хүртэл халуурч, дараагийн өдөр нь 37 хэм болж буурсан гэнэ. 2 дахь удаагийн тарилгын дараа охин нь мөн л халуурсан бөгөөд дараа нь биеийн байдал нь сайжирч эсрэг биет хангалттай үүссэн нь тогтоогдсон гэдгийг Путин засгийн газрынхаа хуралдаан дээр танилцуулсан байна.
ОХУ эхний ээлжинд эмнэлгийн ажилчид, багш нараа вакцинжуулалтад хамруулах юм байна.