Цаг үеийн мэдээ

“Коронавирусын цар тахлын бусад төрлийн гоц халдварт, ялангуяа мал амьтнаас гаралтай өвчлөлд анхааралтай хандах хэрэгтэй байна. Сар гарангийн өмнө Ховд аймаг руу 2-3 ширхэг нойтон тарваганы мах оруулж ирж байсныг мэргэжлийн хяналт илрүүлсэн. Ийм тохиолдол Улаанбаатарт ч гарч байна.

Амьтны түүхий цус уух, зарим эрхтнийг түүхийгээр нь залгих нь биед сайн хэмээн хэрэглэдэг. Гэтэл мал, амьтнаас гаралтай гоц халдварт өвчин халдварлах маш өндөр эрсдэлтэй.

Иймд ШУ-ны туршилт, эрүүл мэндийн байгууллаар баталгаажаагүй, дам цуу, ярианд итгэж, хэн нэгнийг дуурайж мал, амьтны гаралтай мах, түүхий эд, цусыг түүхийгээр нь идэж, уухгүй байхыг анхааруулж байна.

 Эх сурвалж : Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Таны сурталчилгаа