АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Калифорни мужийн сенатор Камала Харрисийг Дэд Ерөнхийлөгчөөрөө нэрлэсэн байна. Хэрэв 11-р сард явагдах сонгуульд Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Камала Харрис тус улсын анхны Ази-Америк гаралтай өнгөт арьстан эмэгтэй Дэд Ерөнхийлөгч болох юм. Харин энэ жил 77 настай Жо Байдены хувьд АНУ-ын хамгийн өндөр настай ерөнхийлөгч болох юм. Тиймээс гэнэтийн зайлшгүй тохиолдолд Дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийн суудалд залрах ёстой учир ардчилсан намынхан Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг маш өндөр шалгуураар сонгосон байна.
Калифорни мужийн сенатор 55 настай Камала Харрисийн хувьд АНУ-д мэндэлсэн бөгөөд цагаач гэр бүлээс гаралтай юм.
Түүний эх нь Энэтхэг, эцэг нь Ямайк гаралтай юм байна. Тэрээр Калифорни мужийн анхны өнгөт арьстан эмэгтэй Ерөнхий прокуророор сонгогдон ажиллаж байсан юм.
Эх сурвалж: ВВС