МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн билээ.
Ихэр охид Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30 – 18:45 минутад төрсөн юм.
Эх, хүүхдүүдийн бие сайн, өнөөдөр /2020.08.13/ тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна.
МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг үйлддэг бүх чиглэлд НАСАН ТУРШДАА үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг гардууллаа.
Агаарын хөлөгт ихэр охид мэндэлсэн явдал МИАТ компани төдийгүй дэлхий нийтэд анхны тохиолдол болж байна.
Ховорхон хувь тохиолоор мэндэлсэн хоёр охиндоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө жигүүрлэн, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой хэмээн ерөөе.