УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын үед олимп наадмууд хойшилж байгаа ч шатрыг онлайнаар тоглож болох давуу талтай. Баг тамирчдад дэлхийн оюуны олимпид эх орноо төлөөлөн амжилттай оролцохыг хүссэн юм.
Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахлаас 44 дэх удаагийн Дэлхийн Шатрын Олимпиад 2021 онд зохион байгуулагдахаар хойшилсон. Гэвч цахим орчинд тоглож болдог шатрын спортын давуу талыг Дэлхийн Шатрын Холбоо харгалзан үзэж олимпийн хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Анхдугаар гэх тодотгол дор Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад 163 орны баг, тамирчид 5-н хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглоно.