Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын K-drama буюу олон ангит киноны одуудын хувьд кинонд тоглон авч буй цалингийн орлогоос гадна Азийн төдийгүй дэлхийн хэмжээний гоо сайхны брэндүүдийг сурталчилж, асар их ашиг орлоготой ажилладаг. Тэгвэл 2020 оны 8 сарын 10-ны байдлаар Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай, гоо сайхны брэндийн нүүр царай болсон жүжигчдийн жагсаалттай хамтдаа танилцая. Энэ дунд та бидний сайн танил одуудаас гадна сүүлийн жилд ихээхэн алдаршсан бүсгүйчүүд ч нилээд бий.

Жун Жи Хюн

Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Жун нэг анги бүрээс авдаг 84,000 ам.доллараар тэргүүллээ. Жун нь өдгөө алдарт Александр Маккюйн брэндийн нүүр царай бөгөөд тус тансаг зэрэглэлийн брэндийн анхны Солонгос элч төлөөлөгч болоод байгаа юм. 2001 онд анх “Миний танхай найз охин” кинонд тоглосноор алдар хүндийн оргилд очсон Жун одоо Солонгосын хамгийн ашиг орлоготой жүжигчнээр нэрлэгдэж байна.

Сон Хие Кио

Солонгосын олон ангит киноны нэг анги бүрээс 42,000 ам.доллараар цалинждаг Сон Хие Кио нь одоо ч гэсэн улсынхаа хамгийн эрэлттэй, топ жүжигчдийн нэг хэвээр л байна. Тэрээр алдарт үнэт эдлэлийн Chaumet брэндийн Ази Номхон далайн элч төлөөлөгч юм. Солонгосын алдарт “Сон-Сон” хос салсан ч гэлээ, Сон Хие Киогийн нэр хүнд улам бүр өсч, энэ жил 38 настай жүжигчнийг тойрсон олон нийтийн анхаарал урьд хожид байгаагүйгээр нэмэгджээ.

Ким Тэ Хи

5 жилийн хугацаанд их урлагаасаа чөлөө авсан байсан Ким Тэ Хи “Hi Bye, Mama” нэртэй драмаар эргэн ирэлт хийгээд байгаа билээ. Түүний хувьд Солонгос драмын нэг ангид тоглоод 34,000 ам.доллараар цалинждаг. Өнөөдөр Ким Тэ Хи нь JM Solution’s skincare болон Sery Box эрүүл мэндийн ундаанууд, La Cloud зэрэг Солонгосын томоохон брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг.

Гон Хио Жин

Олон янзын дүрд хувирч чаддагаараа алдартай Гон Хио Жин тоглосон олон ангит киноныхоо нэг анги тус бүрээс 33,400 ам.доллараар цалинждаг. Хамгийн сүүлд “When the Camellia Blooms” киногоор эргэн ирэлт хийсэн Гон одоо Piaget-ын Ази Номхон далайн бүс нутгийн элч төлөөлөгчөөр ажилладаг. Мөн Британий алдарт Burberry ч гэсэн Гон Хио Жинийг сонгон хамтран ажилладаг юм.

Шин Мин-а

Оролцон тоглож буй цувралын анги тус бүрээс 25,000 ам.доллараар цалинждаг Шин Мин-агийн шинэ кино болох “Diva” нь ирэх 9 дүгээр сард нээлтээ хийнэ. Түүний нүүр царай болдог томоохон брэндүүд гэвэл Roger Vivier, Chanel Beauty, Ceragem Korea, Michaa, The North Face, Cartier зэргийг нэрлэж болно.

Пак Шин Хиэ

Эх сурвалжийн мэдээлснээр 1 цувралын ангиас 17,000 ам.долларын орлоготой ажилладаг Пак нь 2014 оноос хойш Mamonde гоо сайхан, арьс арчилгааны брэндийн нүүр царай байсаар ирсэн. Мөн алдарт Valentino-гийн хувцсыг өмсөж, сурталчилдаг байна.

Сон Иэ Жин

Энэ удаагийн жагсаалтанд илүү дээгүүр байр эзлэх байсан од бол яах аргагүй Сон Иэ Жин юм. Түүний тоглосон супер хит драм “Crash Landing On You”-гийн статистик үзүүлэлтүүд хараахан багтаагүйг харгалзан үзнэ үү. Уг цувралд тоглосноос гадна Холливудын кино ертөнцийн дебютээ хийх гэж буй Сон Иэ Жин нь Солонгосын Neuramis, Vanav, Manyo зэрэг гоо сайхны брэндүүдээс гадна Филиппиний үүрэн холбооны Smart брэндийн нүүр царайгаар ажилладаг.

Бэлтгэсэн : Д.Жаргалсайхан

Таны сурталчилгаа